Оны онцлох Энтерпренер

МҮХАҮТ-ын гишүүн  болон бизнесийн байгууллагууд “Оны онцлох Энтерпренер” компаниудтай танилцах аяны хүрээнд манай компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус үйл ажиллагаанд МҮХАҮТ-ын нарийн бичгийн дарга Э. Оюунтэгш болон бизнесийн гишүүн байгууллагуудын төлөөллүүд, ОХУ-д суугаа МҮХАҮТ-ын төлөөлөгч нар хүрэлцэн ирсэн.

Уг уулзалтаар NTV телевиз болон  “Business times” сонины сэтгүүлч компанийн үйл ажиллагаатай танилцаж ярилцлага хийлээ.