
Бүтээгдэхүүний танилцуулга
Бид Монголын зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн эрүүл ахуйн шаардлага хангасан, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, 100 хувийн царс модноос боловсруулан гаргаж авсан Европ стандартын түүхий эд ашиглан 3 ба 5 үетэй хүнсний болон гоо сайхны бусад зориулалтын хайрцаг, хавтангуудыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж байна.
- Энгийн хэвлэлтгүй бор, цагаан хайрцаг
- Флексо хэвлэлттэй бор, цагаан хайрцаг
- Офсет хэвлэлттэй хайрцаг
- Автомат шугамын хайрцаг
- Суурь хайрцаг
- Ул, таславч
Үйлдвэрийн хүчин чадал:
1 өдөрт 25,000-50,000 ширхэг 3-5 үетэй хайрцаг үйлдвэрлэх хүчин чадалтай.
ОФСЕТ хэвлэлттэй даацын хайрцаг гэж юу вэ?
Офсет хэвлэлт бүхий цаасыг үелээт хавтанд нааж картонон хайрцгийг
хийдэг. Офсет хэвлэлийн нарийн технологи нь таны хүссэн өнгө
загварыг гаргаж чаддагаараа давуу талтай.

ФЛЕКСО хэвлэлттэй хайрцаг гэж юу вэ?
Бэлэн болсон үелээт картонон хавтан дээр өндөр хэвлэлийн аргаар хэвлэж бэлэн хайрцаг болно. Өндөр хэвлэл - энэ бол хамгийн анхны хэвлэлийн төрөл бөгөөд
хэвлэлийн хэвлэгдэх элементүүд нь хоосон зайн элементээсээ өндөрт байрладгаараа бусад хэвлэлийн төрлөөс ялгаатай. Өндөр хэвлэлийн хэвний гол жишээ нь бидний өдөр тутмын ашиглаж байдаг тамга, тугалгаар цутгасан үсэг, мөрүүд мод болон металл дээр сийлбэрлэсэн хэв (бар) байх бөгөөд үсэг болон тэмдэгт толин (урвуу) байрлалтай байна.
